Wednesday, September 1, 2010

Сүүдэртэй гэрэл

Таахын аргагvй тавилангаа заяагдмал байдагт гоморхох хэн нэгэн байх. Гэхдээ жаахан сийрэгхэн ухаантай байж чадах аваас гажсан заяа тавилангийн гэх тодотголтой замаа засч болдог нь таатай. Гэвч басхvv засч, залруулахын аргагvй алдаа, золиос мэт хувь заяандаа гоморхон, хэн нэгнийг буруутгая гэхнээ эзэнгvй мэт эмзэг атлаа гашуувтар тавиланг зарим нэгэн нь vvрч дvvрээд ирсэн байх юм, энэ орчлонд.
Хэдхэн жилийн ємнєєс ижил хvйстэн гэгчийн тухай сонсож, ардчилал бий болж эрх чєлєє гэх vгийг утгаа алдтал хэтрvvлснээс ийм болж байгаа юм гэх єрєєсгєл бодолд тvvртэж явснаа ч бас санаж байна.

Ядаж байхад єнєєх харийн мэт санагдах гомо гэгчийн дvр тєрхийг олонх хvн “гомо” Нараа гэгчээр мэдэрдэг. Баахан увайгvй аягламтгай тvvнийг харахад гомо гэдэг гаж сэтгэлгээний илэрхийлэл, илрэл мэт санагдахаас ч аргагvй мэт. Энэ бол ижил хvйстнvvдийн талаарх миний бодол. Гэхдээ гурван жилийн ємнєх л дєє. Одоо бол тэднийг ойлгодог. Vгvй дээ л ойлгохыг хичээдэг, эс ухварлах зvйл таарсан ч дургvйцэлгvй, бас vзэн ядаж гадуурхалгvй зvгээр л мєрєєр нь орхиж чаддаг. Таагvй vнэр ханхлуулан увайгvй аашлах хэн нэгнээр тэднийг бvгдийг нь тєлєєлvvлэн харалгантахаа аль хэдийнэ больсон. Ер нь тэгээд хvнийг бэлгийн чиг хандлагаас нь болж ялгаварлан гадуурхах нь дэндvv, жинхэнээсээ увайгvй хэрэг болох биз. Угаас хvн гэдэг амьтан шинжлэх ухаан, элдэв нээлт туршилтын ачаар мэдэхгvй, чадахгvй юмгvй мэт ч vнэндээ хvн тєрєлхтєн нь хvн тєрхтнєє “а”, “б”-гvй ойлгодог болтол єдий биз. За ийн элдвийг нуршилгvй “сvvдэр”-тэй гэрэл мэт аж тєрєгч трансжендерvvдийн миссийн тэмцээний талаар єгvvлсv.


“Mister beauty” тэмцээний оролцогчид айссан харцтай юм билээ

Яг 14 хоногийн ємнє хотын тєвийн нэгэн жижигхэн шєнийн цэнгээний газар “Mister beauty” тэмцээн болсон юм. Тодруулбал гей мисс шалгаруулах тэмцээн. Уг тэмцээн манай улсад гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулагдсан нь тэр. Тэмцээнд долоон хvн оролцсон. Єнєєх алдарт трансжендер Анужин ч бас орж байгаа харагдана лээ. Шvvгчээр нь Тєрийн соёрхолт зураач Саранцацралт ажилласан. Охин Б.Мєнгєлдэй нь vзэгчдийн дунд сууж байна лээ. Оролцогчдын тухайд гэвэл эмэгтэй хvн болж тєрснєєрєє бахархдаг би хvртэл єєрєєсєє жаахан ичихэд хvрсэн гэдгээ хvлээх хэрэгтэй. Яагаав єнєє л эмэгтэйлэг араншингийн гол шинжийн нэг гэдэг бил vv дээ, нэг тийм атаархал тєрєєд… Уяхан туяхан, намилзаж нахилзсан, тогос тогоруу мэт ганган бас эрхэмсэг тэднийг дуулж бvжиглээд л мэдлэг сорьсон асуултад хариулаад л жаахан хєєргєчихєд улс даяар явагдан, ялагч нь харьд эх орноо тєлєєлєн оддог бvх Монголын сор болох мисс бvсгvйг шалгаруулах тэмцээнээс нэг их дутахааргvй єндєр тvвшинд болдог юм байна лээ. Миний хувьд Удвал нэрээр оролцсон трансжендер хvмvvнийг дэмжиж байсан.

Монгол бvжгийг бол ёстой бvжих шиг болдог юм билээ, тэр. Хэдийгээр Удвал тэргvvн байр эзэлж чадаагvй ч “Оюунлаг мисс” єргємжлєлийн эзэн болсон. Эхний гурван байр шалгаруулснаас гадна “Шилдэг vндэсний хувцас”, “Шилдэг дотуур хувцас”, “Оюунлаг мисс” мєн “Шилдэг vзvvлбэр” номинациар шалгаруулалтаа явуулсан юм. Єє нээрээ єнєєх “гомо” Нараа ирчихсэн цvнхнээсээ шилтэй архи гаргаж ууж байгаад баарны хамгаалагчдад баригдаад хєєгдєж орхисон. Гамбууш харагдаагvйн учрыг тэнд байгсад шvvгчдийн бvрэлдхvvнд багтаагvйтай холбоотой гэж шивэр авир хийлцэж байсныг хэлэх нь зvйтэй байх. Аа бас єнєєх алдартай, гей мисс Энхриймаа vзэгчдийн дунд байсан. За тэгээд тэмцээний завсарлагаар реалити шоуны оролцогсод болох Цэлмvvн, Тэмvжин хоёр ая дуугаа єргєсєн. Мєн “Миний гэр” реалити шоунаас тєрсєн хосууд гэгддэг Золоо, Амараа нар ч харагдсан. Амараагийн хувьд тэр гей парти болгонд л ирсэн гэх дуулддаг юм. Тэр ч яахав. За тэгээд элдэв номинацийн эзэд тодорч эхний байрт Дєлгєєн гэдэг “залуу” тvрvvлсэн дээ. Тэмцээн ерєнхийдєє дажгvй болсон ч оролцогчид болон vзэгчид гаднах хаалга онгойх бvрт аягvйцсэн харцаар хаалга руу хялалзаад байх нь мэдрэгдээд байсан юм. Учрыг лавлавал “Даяар Монгол” хєдєлгєєнийхєн тэднийг олноороо цугларахыг хориглож дарамталдаг гэсэн. Ядаж байхад яг тэр єдрийн ємнєх орой “та нарыг тараана аа” гэж сvрдvvлсэн нь тэнд цугларагсдыг жаахан айлгасан юм шиг байна лээ.

Vхдэл болтлоо зодуулахаас гадна олны ємнє жинхэнэ дvр тєрхийг нь дэлгээд хаячихвал манай єнєєгийн нийгэмд амьд явах эрхгvй л болно гэсэнтэй утга нэг учир айлгvй ч яахав дээ. Гэрийнхэндээ хvртэл хэлэлгvй нуугдаж амьдардаг хvмvvс чинь… Эцэст нь тэмдэглэхэд хоёрдугаарт байрт шалгарсан бvлтийсэн хєєрхєн нvдтэй “залуу” гей мисс хамгийн мэдрэмжтэй хувцасладаг нь юм шиг санагдсан. Сvvлд сонсох нь ээ, тэрбээр загвар зохион бvтээдэг, єєрийн гэсэн жижигхэн брэндтэй, тэр утгаараа vйлчлvvлэгчидтэй нэгэн гэнэ лээ. Ер нь гей эрчvvдийн олонх нь єндєр боловсролтой, хамгийн гайхмаар нь асар єндєр мэдрэмжтэй хvмvvс байдаг шиг санагддаг. Эсвэл бусдаас нуугдаж хоёр амьдралаар амьдардаг болохоор зорьсондоо хvрч, амжилтын эзэн болох нь тэдний хувьд жаахан ч гэсэн тайвшрал болдог байх л даа.

За ямартаа ч гэгээ цацруулсан гэдэгчлэн гэрэл цацруулсан бvсгvйчvvдийн дунд байгаа мэт сэтгэгдэл тєрvvлсэн гей миссийн тэмцээний дараа “сvvдэр”-тэй гэрэл гэдэг vг санаанд орж тархинаас хулжихгvй удсан. Олон хvнд хувь тавилангийн даажин мэт таагvй сэтгэгдэл тєрvvлдэг тэднийг нэг vдэш ч гэсэн тааваараа байгааг нь хараад юу хvссэнээ ємсєж, гоё сайхан байхыг эмэгтэй хvн л мэдэрдэг бардамналдаа бялуурч буйг мэдрээд “Бидэнтэй л адил хvн атал юунд ад vздэг юм бол доо” гэх бодол орж ирсэн. Хvссэнээрээ гэрэлтэж, бусдын харц єєр дээр нь тусахыг гоо охид шиг єдєр тутам мэдрэх боломжгvй даажин мэт тавилан, заяа тєєрєг, тєрмєл атлаа тєєрмєл бэлгийн чиг хандлагын буруутанг хайж олоод зарга хиймээр ч юм шиг…

З.Тэргэлжин


Мэдээллийн эх сурвалж:

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1165691

No comments:

Post a Comment