Saturday, November 13, 2010

Mister beauty 2010

Sain baitsgaan uu naiz naraa
inghed blogo hotoloogui udsan bnshuu
udahgui 27nd Mister beauty 2010 temtseen boloh gj bga suragtai
een udaa ch shinehen zaluus orj bga gj medeelj bn l ee shu
ene temtseenig ochij uznee

Wednesday, September 1, 2010

Сүүдэртэй гэрэл

Таахын аргагvй тавилангаа заяагдмал байдагт гоморхох хэн нэгэн байх. Гэхдээ жаахан сийрэгхэн ухаантай байж чадах аваас гажсан заяа тавилангийн гэх тодотголтой замаа засч болдог нь таатай. Гэвч басхvv засч, залруулахын аргагvй алдаа, золиос мэт хувь заяандаа гоморхон, хэн нэгнийг буруутгая гэхнээ эзэнгvй мэт эмзэг атлаа гашуувтар тавиланг зарим нэгэн нь vvрч дvvрээд ирсэн байх юм, энэ орчлонд.
Хэдхэн жилийн ємнєєс ижил хvйстэн гэгчийн тухай сонсож, ардчилал бий болж эрх чєлєє гэх vгийг утгаа алдтал хэтрvvлснээс ийм болж байгаа юм гэх єрєєсгєл бодолд тvvртэж явснаа ч бас санаж байна.

Ядаж байхад єнєєх харийн мэт санагдах гомо гэгчийн дvр тєрхийг олонх хvн “гомо” Нараа гэгчээр мэдэрдэг. Баахан увайгvй аягламтгай тvvнийг харахад гомо гэдэг гаж сэтгэлгээний илэрхийлэл, илрэл мэт санагдахаас ч аргагvй мэт. Энэ бол ижил хvйстнvvдийн талаарх миний бодол. Гэхдээ гурван жилийн ємнєх л дєє. Одоо бол тэднийг ойлгодог. Vгvй дээ л ойлгохыг хичээдэг, эс ухварлах зvйл таарсан ч дургvйцэлгvй, бас vзэн ядаж гадуурхалгvй зvгээр л мєрєєр нь орхиж чаддаг. Таагvй vнэр ханхлуулан увайгvй аашлах хэн нэгнээр тэднийг бvгдийг нь тєлєєлvvлэн харалгантахаа аль хэдийнэ больсон. Ер нь тэгээд хvнийг бэлгийн чиг хандлагаас нь болж ялгаварлан гадуурхах нь дэндvv, жинхэнээсээ увайгvй хэрэг болох биз. Угаас хvн гэдэг амьтан шинжлэх ухаан, элдэв нээлт туршилтын ачаар мэдэхгvй, чадахгvй юмгvй мэт ч vнэндээ хvн тєрєлхтєн нь хvн тєрхтнєє “а”, “б”-гvй ойлгодог болтол єдий биз. За ийн элдвийг нуршилгvй “сvvдэр”-тэй гэрэл мэт аж тєрєгч трансжендерvvдийн миссийн тэмцээний талаар єгvvлсv.


“Mister beauty” тэмцээний оролцогчид айссан харцтай юм билээ

Яг 14 хоногийн ємнє хотын тєвийн нэгэн жижигхэн шєнийн цэнгээний газар “Mister beauty” тэмцээн болсон юм. Тодруулбал гей мисс шалгаруулах тэмцээн. Уг тэмцээн манай улсад гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулагдсан нь тэр. Тэмцээнд долоон хvн оролцсон. Єнєєх алдарт трансжендер Анужин ч бас орж байгаа харагдана лээ. Шvvгчээр нь Тєрийн соёрхолт зураач Саранцацралт ажилласан. Охин Б.Мєнгєлдэй нь vзэгчдийн дунд сууж байна лээ. Оролцогчдын тухайд гэвэл эмэгтэй хvн болж тєрснєєрєє бахархдаг би хvртэл єєрєєсєє жаахан ичихэд хvрсэн гэдгээ хvлээх хэрэгтэй. Яагаав єнєє л эмэгтэйлэг араншингийн гол шинжийн нэг гэдэг бил vv дээ, нэг тийм атаархал тєрєєд… Уяхан туяхан, намилзаж нахилзсан, тогос тогоруу мэт ганган бас эрхэмсэг тэднийг дуулж бvжиглээд л мэдлэг сорьсон асуултад хариулаад л жаахан хєєргєчихєд улс даяар явагдан, ялагч нь харьд эх орноо тєлєєлєн оддог бvх Монголын сор болох мисс бvсгvйг шалгаруулах тэмцээнээс нэг их дутахааргvй єндєр тvвшинд болдог юм байна лээ. Миний хувьд Удвал нэрээр оролцсон трансжендер хvмvvнийг дэмжиж байсан.

Монгол бvжгийг бол ёстой бvжих шиг болдог юм билээ, тэр. Хэдийгээр Удвал тэргvvн байр эзэлж чадаагvй ч “Оюунлаг мисс” єргємжлєлийн эзэн болсон. Эхний гурван байр шалгаруулснаас гадна “Шилдэг vндэсний хувцас”, “Шилдэг дотуур хувцас”, “Оюунлаг мисс” мєн “Шилдэг vзvvлбэр” номинациар шалгаруулалтаа явуулсан юм. Єє нээрээ єнєєх “гомо” Нараа ирчихсэн цvнхнээсээ шилтэй архи гаргаж ууж байгаад баарны хамгаалагчдад баригдаад хєєгдєж орхисон. Гамбууш харагдаагvйн учрыг тэнд байгсад шvvгчдийн бvрэлдхvvнд багтаагvйтай холбоотой гэж шивэр авир хийлцэж байсныг хэлэх нь зvйтэй байх. Аа бас єнєєх алдартай, гей мисс Энхриймаа vзэгчдийн дунд байсан. За тэгээд тэмцээний завсарлагаар реалити шоуны оролцогсод болох Цэлмvvн, Тэмvжин хоёр ая дуугаа єргєсєн. Мєн “Миний гэр” реалити шоунаас тєрсєн хосууд гэгддэг Золоо, Амараа нар ч харагдсан. Амараагийн хувьд тэр гей парти болгонд л ирсэн гэх дуулддаг юм. Тэр ч яахав. За тэгээд элдэв номинацийн эзэд тодорч эхний байрт Дєлгєєн гэдэг “залуу” тvрvvлсэн дээ. Тэмцээн ерєнхийдєє дажгvй болсон ч оролцогчид болон vзэгчид гаднах хаалга онгойх бvрт аягvйцсэн харцаар хаалга руу хялалзаад байх нь мэдрэгдээд байсан юм. Учрыг лавлавал “Даяар Монгол” хєдєлгєєнийхєн тэднийг олноороо цугларахыг хориглож дарамталдаг гэсэн. Ядаж байхад яг тэр єдрийн ємнєх орой “та нарыг тараана аа” гэж сvрдvvлсэн нь тэнд цугларагсдыг жаахан айлгасан юм шиг байна лээ.

Vхдэл болтлоо зодуулахаас гадна олны ємнє жинхэнэ дvр тєрхийг нь дэлгээд хаячихвал манай єнєєгийн нийгэмд амьд явах эрхгvй л болно гэсэнтэй утга нэг учир айлгvй ч яахав дээ. Гэрийнхэндээ хvртэл хэлэлгvй нуугдаж амьдардаг хvмvvс чинь… Эцэст нь тэмдэглэхэд хоёрдугаарт байрт шалгарсан бvлтийсэн хєєрхєн нvдтэй “залуу” гей мисс хамгийн мэдрэмжтэй хувцасладаг нь юм шиг санагдсан. Сvvлд сонсох нь ээ, тэрбээр загвар зохион бvтээдэг, єєрийн гэсэн жижигхэн брэндтэй, тэр утгаараа vйлчлvvлэгчидтэй нэгэн гэнэ лээ. Ер нь гей эрчvvдийн олонх нь єндєр боловсролтой, хамгийн гайхмаар нь асар єндєр мэдрэмжтэй хvмvvс байдаг шиг санагддаг. Эсвэл бусдаас нуугдаж хоёр амьдралаар амьдардаг болохоор зорьсондоо хvрч, амжилтын эзэн болох нь тэдний хувьд жаахан ч гэсэн тайвшрал болдог байх л даа.

За ямартаа ч гэгээ цацруулсан гэдэгчлэн гэрэл цацруулсан бvсгvйчvvдийн дунд байгаа мэт сэтгэгдэл тєрvvлсэн гей миссийн тэмцээний дараа “сvvдэр”-тэй гэрэл гэдэг vг санаанд орж тархинаас хулжихгvй удсан. Олон хvнд хувь тавилангийн даажин мэт таагvй сэтгэгдэл тєрvvлдэг тэднийг нэг vдэш ч гэсэн тааваараа байгааг нь хараад юу хvссэнээ ємсєж, гоё сайхан байхыг эмэгтэй хvн л мэдэрдэг бардамналдаа бялуурч буйг мэдрээд “Бидэнтэй л адил хvн атал юунд ад vздэг юм бол доо” гэх бодол орж ирсэн. Хvссэнээрээ гэрэлтэж, бусдын харц єєр дээр нь тусахыг гоо охид шиг єдєр тутам мэдрэх боломжгvй даажин мэт тавилан, заяа тєєрєг, тєрмєл атлаа тєєрмєл бэлгийн чиг хандлагын буруутанг хайж олоод зарга хиймээр ч юм шиг…

З.Тэргэлжин


Мэдээллийн эх сурвалж:

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1165691

Wednesday, June 23, 2010

Гей залуусын миссийн тэмцээнд Гоолингоо нэрт “бүсгүй” түрүүлэн титмийн эзэн боллоо












"Mister beauty 2008"-ын
Мисс Эмми, түүний лесби найзууд





Монголын нийгэм зуун хувь хүлээн зөвшөөрөөгүй ч "Бид байгаа шүү" гэдгээ мэдэгдэх гэж ижил хүйстэн буюу гей залуус өөрсдийнхөө хүрээд сар бүр үдэшлэг зохиож, жил бүр миссээ шалгаруулдаг уламжлалтай болоод гуравдах жилийнхээ нүүрийг үзэж байгаа.

Энэ удаагийн "Мister beauty" буюу гей мисс шалгаруулах тэмцээн “Freedom” шөнийн клубд энэ сарын 10-нд болж өнгөрлөө. Энэхүү наадам "Хамтдаа сэргийлье", "Хөх тэнгэрийн дор бид таньтай л адилхан" уриан дор явагдаж нийт долоон залуу оролцон үндэсний, загварын болон усны хувцасны үзүүлбэр, асуулт хариулт, хувийн үзүүлбэрээрээ өрсөлдлөө.


Үндэсний хувцас болон гоёлын даашинз өмсөөд алхаж яваа нь эмэгтэй хүнээс ялгарах аргагүй. Харин хааяахан баргил хоолой гарахад нь "Эд чинь нээрээ эрэгтэй хүмүүс шүү дээ" гэж цочмоор. Энэ наадмыг "Хамтдаа" төв хамтран зохион байгууллаа. Урд жилийн арга хэмжээ нь Баянзүрх раlасе-д нижгэр болж байсан бол энэ жилийн наадам давчуухан бааранд болсноор хүрэлцэн ирэгчдийн тал нь бухимдалтайгаар буцаж харагдсан. Арай гэж багтаж орсон хүмүүс нэг ширээнд шамбааралдан, зарим нь шалан дээр сууж хүртэл үзсэн нь энэ хүрээнийхнийг сонирхогчид цөөнгүй гэдгийг батлах мэт. "Мister beauty 2009" тэмцээн эхлэхэд 2007оны мисс Уянга эзнээ хүлээж буй гоёмсог титмийг шүүгчдийн ширээнд хүндэтгэлтэйгээр заллаа. UВЗ-телевизээс зохион байгуулсан "Universe best songs 2009" наадмын ялагч болох Цэлмүүн, Тэмүжин нар энэ үдэш ирж ая дуугаа өргөлөө. Залуу уран бүтээлчид "халтуур" хийж яваа нь энэ бололтой. Ижил хүйстнүүдийн миссээ шалгаруулах тэмцээний ерөнхий шүүгчээр төрийн соёрхолт, зураач С.Саранцацралт, шүүгчээр "Залуус эрүүл мэнд төв"-ийн захирал ноён Мягмардорж, ДОХ-той тэмцэх газрын дарга Мөнхжаргал нар ажиллав.

Монголд 50 мянган ижил хүйстэн байдаг уу

Уг тэмцээнийг үзэх тасалбарын үнэ 5000 төгрөг. “Freedom” шөнийн клубд хүрэлцэн ирсэн хүмүүсийн ихэнх нь оюутан залуус байлаа. Саяхны нэгэн судалгаагаар Монголд тавин мянган ижил хүйстэн байна гэж гарчээ. Энэ нь нийт эрэгтэй хүмүүсийн долоо, эмэгтэйчүүдийн гурван хувь нь ижил хүйстэн байдаг гэсэн үг юм. Харин бидний хэлдгээр нийгмийн идэвхтэй буюу зохиож байгаа үйл ажиллагаанд байнга оролцдог 700 орчим хүн байдаг гэнэ. Тэдний дунд олны танил хүмүүс ч цөөнгүй. Олны танил нэр хүнд бүхий хүмүүс нийтийн дунд зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагаанд оролцдоггүй сэтгүүлчдэд баригдаж нэр хүндээ сэвтээчихнэ гэж айдаг сурагтай. Нэг ширээнд суугчид тамхи татаж, пиво уухгүй байгаа нэгнийгээ шоглож "энэ тал дээр онгон юм биз дээ" гэж цаашлуулах нь чихэнд содон. 20 гаран настай оюутан охин иймэрхүү үдэшлэг болж байгаа өдөр таван хайрцаг тамхи татдаг гэж ярьж байх жишээтэй.

Монголын ДОХ-ын тохиолдлын тал нь ижил хүйстнүүд

Тэмцээний оролцогч "бүсгүйчүүд"-ийн хувийн танилцуулга сонирхол татмаар. Хэдий эрэгтэй хүмүүс гэхэд хоол хийх, зураг зурах, дуулах, юм оёх хоббитой эрчүүд байв. Мөн тэдний хүсэл тэмүүлэл ч хязгааргүй. Монголоо төлөөлж дэлхийн уралдаан .тэмцээнд оролцож монголынхоо нэрийг өндөрт өргөх, монгол улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй эрчүүд гэнэ. Монголд бүртгэгдээд байгаа ДОХ-ын тохиолдлуудын тал хувь нь ижил хүйстнүүдийн дундаас гарсан. Нэгэн оролцогч "бүсгүй" өөрийгөө болон бусдыг ДОХ-оос хамгаалах хүсэлтэй явдаг гэдгээ хүрэлцэн ирсэн олонд хэлэв.

Энэ үгийг хэн хүнгүй бодмоор. Бүр зарим нь "Хайр чамайг ганцаардуулахгүй, газраар мөлхөхөөр тэнгэрт хөөр" гэж хэлэн үзэгчдийн сэтгэлийг хөөргөв.

"Бүсгүйчүүд" бэлгэвч, 00-ын цаасаар даашинз хийн гангарав

"Mister beauty 2009" наадмын оролцогч долоон залуу өөрсдийн зохиосон загвараараа өрсөлдсөн нь хамгийн үзүүштэй үзүүлбэрийн нэг байв. Бэлгэвчээр мөн бид бүхний өдөр тутмын хэрэглээ болсон 00-ын цаасыг ашиглан даашинз урласан байх юм. Энэ наадмын үеэр "Цэнхэр сарнай" эссе бичлэгийн уралдаан зарласан байснаа дүгнэж шилдгүүдэд шагналыг нь гардуулав. Нийт 25 бүтээл ирснээс тэргүүн байранд Амгалангийн бичсэн "Анд минь нэг л үхнэ" эссэ шалгарч, Чингүүн, Тамир нарын бичсэн "Нэгэн гайхамшгийн төгсгөл", "Гэвч дурлана" бүтээлүүд удаалав. Мөн хүрэлцэн ирсэн хосын дунд "Хайртай юу" тэмцээнийг зохион явуулав.

Тэргүүн миссийн титмийг Гоолингоо хүртэв

Шийдвэрлэх мөч ойртох тусам хүмүүсийн дунд хэн түрүүлэх вэ гэсэн таамаглал амнаас ам дамжсаар. Үзэгчид хувийн дугаар нэг Анунгоог "Дуугий минь чи дуулаарай, дуулсан дороо ирээрэй" хэмээн ямар ч хөгжимгүй "амьдаараа" дуулахад уухайлан хашхирч байлаа. Мөн түүний биеийн харьцаа 90:60:90 гэх мэт бусдаасаа давуу тал олонтой байсанд түүнийг түрүүлнэ хэмээн шивэр авир хийж байсан.

Гэвч хүмүүсийн таамаглалаас өөр хариу гарч Гоолингоо хүндэт титэмний эзэн болов. Хоёрдугаар байрыг Валидий, гуравдугаар байрыг 4 хувийн дугаартай оролцогч Удвал эзэллээ. Тэрээр бусад миссийн тэмцээний ялагч адил сэтгэл нь хөдөлж нүдэндээ нулимстай шагналаа гардаж авлаа. Шилдэг үзүүлбэрийг хувийн дугаар гурав Амрита, энэ үдшийн хамгийн оюунлаг миссээр Удвал, шилдэг дотуур хувцасны үзүүлбэрээр Анхилууны үзүүлсэн дотуур хувцасны үзүүлбэр шалгарлаа. Хамгийн сайхан үндэсний хувцасны үзүүлбэрийг Анунгоо үзүүлж чаджээ.

Ижил хүйстнүүдийн уян налархай бүжиг хүүхнүүдийг ичээв

Тэмцээн,д оролцогчид энэ үдэш бие хаа, ухаан мөн авьяасаараа өрсөлдсөн. Оролцогч бүсгүйчүүд орчин үеийн бүжиг бүр хэрийн хүний чадахааргүй ардын бүжгийг хүртэл чадварлаг бүжиглэж чадаж байсан нь үзэгч бүсгүйчдийг ичихэд хүргэв. Тэдний хөдөлгөөн, алхаа, дуу хоолой нь үнэхээр,эмэгтэйлэг. Муухан эмэгтэйгээс дээр эмэгтэйлэг шинжтэй гэж хэлж болмоор. Оролцогч Амрита орчин үеийн бүжиг бүжиглэж энэ үдшийн хамгийн "sеху" эмэгтэй байж чадлаа. Энэ үдшийн тэргүүн мисс Гоолингоо Монгол ардын дуу “Гоолингоо" дуун дээр ардын бүжиг хийсэн юм. Дэд тэргүүн миссээр шалгарсан Валидий харин "Үүрд минийх гэж амлаач" дууг дуулав.

Монгол гей залуус гадаадынхантай хамтран амьдрах нь элбэг

Ахимаг насны хүмүүс ч энэ тэмцээнийг үзэхээр ирсэн байсан нь сонин. Гадаадын иргэд ч нэлээдгүй олон ирсэн харагдав. Монголын гей залуус гадаадын хүмүүстэй найзалж, хамтарч амьдрах нь элбэг байдаг гэдэг. Харин лесбичүүд дунд энэ нь ховор тохиолдол гэнэ. Ижил хүйстнүүдийг нэгэндээ, хайр сэтгэлдээ их үнэнч байдаг романтик хүмүүс гэж ярьдаг. Энэ үдэш цугласан олон хос дунд үсний засалт, нүдний шил, өмссөн хувцсаараа ижилссэн нь олон харагдав. Тэднийг нийгэм хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч аажмаар нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж бүр гэрлэдэг болно гэдэгт тэд итгэлтэй байдаг гэнэ.

http://news.gogo.mn/r/64165

Мэдээлэл

Та бүхэнтэйгээ энэхүү блогоороо дамжуулан уулзаж байгаадаа баяртай байна. Энэ удаа Миссийн тэмцээний талаар сонин сэтгүүл дээр гарсан мэдээллийг хайж, тэгээд түүнийгээ оруулж байна.

Sunday, May 16, 2010

Ene bol...

Ene bol minii oron zai ...
Ene bol minii dotood yortonts...
Ene bol minii uzel bodol...